Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ЭМГЭГ

2016-03-09

Увс аймгийн Сагил сумын 2016 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Хүүхдийн шүдний эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь" арга хэмжээг тус сумын эрүүл мэндийн төв нь аймгийн эрүүл мэндийн төв, Ц.Дагвасүрэн захиралтай шүдний эмнэлэгийн хамт олонтой хамтран 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна. Хүүхдийн шүдний цооролт, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх бат бөх тогтоцтой "UltraSeal" сийлантаар эмчилдэг сайн чанартай юм байна. Энэ арга хэмжээг зохион байгуулахад сумын удирдлагууд, сургуулийн захиргаа нь байр, хоол, хүүхдүүдийг хамруулах гэх зэргээр хамтран ажиллаж байгааг онцольё. Эцэг эхчүүд 6-17 насны хүүхдээ хамруулахыг уриалж байна.
ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%