Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Баялаг бүтээгчид

2015-11-10

Увс аймгийн Сагил сумын нийгмийн ажилтан Д.Сумьяагийн санаачлагаар "Бид баялагийг бүтээцгээе" аяны хүрээнд сумын ажилгүй иргэдээр ажил хийлгэж орлого олох боломжийг эрэлхийлсэн арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд: болсон гурил, эсгий гутал, дотор, хүүхдийн эсгий углааш, гар хатгамал, бээлий, майк, булигар бойток зэргийг онцольё. Хүмүүсийн бүтээсэн зүйлийн борлуулалтанд анхаарч сумын Засаг дарга Л.Санжжав албан байгуулагуудын удирдлагуудад зарим бүтээгдэхүүнүүдийг авч байхыг санал болгож байлаа. ЗДТГ-ын дарга Х.Баянмөнх байгууллагын хэрэгцээнд бээлий /галч нарт/ 10 ш авлаа. Тус сумын харьяат улсын начин С.Нямжав арвайн үр өгснөөр Улаанхотгорт Х.Сүхбаатар талбай усаар хангаж, тариалалт хийж 2015 онд ЗДТГ 20 тн арвай хураан авсан бөгөөд арвайн гурилыг 5-р багийн иргэн Т.Батцэцэг гэрийн нөхцөлд хийж үзэсгэлэнд авч ирсэн нь борлуулалт сайтай байлаа.
ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%