Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

"Хэлмэгдүүлэлтийг дурсах өдөр"

2015-09-10

Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын ажлын албанаас "Хэлмэгдүүлэлтийг дурсах өдөр" арга хэмжээг зохион байгуулж ЕБС-ийн сурагчдад 1937 оноос хойш улс төийн хилс хэлмэгдүүлэлтэнд өртөж явсан хүмүүсийн тус орон нутагт хийж бүтээсэн бүтээн байгуулалтын тухай тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нарын дурсамж яриаг 30 минутаар 1 багц хичээл болгон оруулав.
Үүнд: Сагил сумын харьяат Д.Жүгнээ, Г.Даржаа, К.Очир, Н.Чойвол нарын Төгсбуянт хүрээнд шавилан сууж байсан лам нарыг 1927 онд хүрээг тарааж энгийн хар болгосон ч дахиад 1937 онд баривчилж шоронд 3-10 жил хүртэл суулгасан байдаг.
1. Г.Даржаагийн зээ тус сумын иргэн Н.Бадмаарагийн яриа - Миний нагац аав Г.Даржааг Төгсбуянт хүрээнд шавилан сууж байгаад 1927 онд хүрээ тарахад энгийн хар болсон, улмаар 1948 онд мал хөрөнгийг хураан авсан,
1962 онд хүрээнээс үлдсэн гарын ур дүйтэй хэсэг хүмүүсийн хамт одоогийн Сагил сум байгаа Хармодны дэнж дээр үе үеийн тахигдаж ирсэн суваргыг буулгаж туурин дээр нь хоршооны барилга бариулж, хэргийг цагаатгаж байжээ. 1990 оны ардчилсан хувьсгал гарч Цагаатгалын тухай хууль гарснаар миний өвөө албан ёсоор цагаатжээ.
2. Тус сумын анхны хоршооны барилгыг 1962 онд хүрээнээс үлдсэн гарын ур дүйтэй хүмүүсээр бариулсан бөгөөд миний бие хамт барилцсан энэ барилга нь 4 хана нь огт хадаас ороогүй сүм хийдийн барилга барих аргаар босгосон чулуун суурьтай түүхэн барилга, үүнийг нурааж болохгүй гэж К.Очир гуай хэлж байсныг миний бие /Г.Пүрэвсүрэн/ 2006 онд сонсож байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%