Сагилийн голын эхний байгаль орчны бохирдол
Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хөрш ОХУ-ын Тува улсын
Өвөрхошууны Сагли-Улаантуг сумын хурлын байгуулага, төрийн захиргааны
байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, Сагилийн голын эх, түүний
орчмын байгаль орчныг хамгаалах тухай санамж бичигт 2 талын хурлын
дарга нар гарын үсэг зурлаа. /Сагил гол 5 булгаас эхтэй, нэг булгийн
эхэнд нь дээрхи тосгон хогоо асгадаг юм байна./