Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ЧУУЛГАН

2019-12-02

“Сумын хөгжилд хүүхдийн оролцоо” сэдэвт хүүхдийн чуулган 2019 оны 12 сарын 02-ны өдөр амжилтай болж өндөрлөсөн бөгөөд ЕБС-ийн сурагчдын дунд гар зураг, эссэ зохион бичлэгийн уралдаануудыг зарлаж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулав. Чуулганд ахмад багш, өндөр настан Н.Шуумаржав болон ИТХ-ын дарга, Засаг дарга бусад салбарын мэргэжилтэнгүүд оролцож ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ном унших, номтой нөхөрлөх, зөв зан үйлийг эрхэмлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх хууль эрх зүйн сургалт, яриа танилцуулгыг хийсэн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний төгсгөлд сар бүр уламжлал болгон зохион байгууллагддаг МУ-ын харцага А.Бямбажавын нэрэмжит хүүхдийн бөхийн барилдааныг 3-5 дугаар анги, 6-7 анги дугаар, 8-9 дүгээр анги гэсэн ангиллаар зохион байгууллаа.

Бөхийн барилдааны 3-5 дугаар ангийн ангилалд Б.Мөнх-орших түрүүлж, Н.Батбилэг үзүүрлэсэн,

6-7 дугаар ангийн ангилалд С.Нямдорж түрүүлж, Д.Тэнгис үзүүрлэсэн,

8-9 дүгээр ангийн ангилалд Б.Хосбаяр түрүүлж, Д.Энхбаатар үзүүрсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%