Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХИЛ ДАВСАН МАЛ

2019-04-17

Мэдээлэл

2019-04-22                                                                Хармод

Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн малчин Л.Отгонхүүгийн 160 тооны мал сураггүй алга боллоо гэсэн дуудлага 2019 оны 04 дүгээр сарын 16-нд ирсний дагуу сумын ЗДТГ, захиргаанаас эрлийн шуурхай бүлэг байгуулан холбогдох арга хэмжээ зохион байгуулж 2 хоног уйгагүй ажилласаны үр дүнд бэлчээрээр ОХУ-ын тал руу хил давж орсон 160 тооны малаас 125 толгой малыг ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны нутгийн гүн 40 гаруй км Барлагийн бэл гэх газраас олж аваад, малыг эзэнд нь хүлээлгэн өглөө. Эрлийн арга хэмжээнд Хилийн дугаар...  анги, бүрэн эрхт төлөөлөгч ОХУ-ын хилийн цэрэг, холбогдох ажилтнууд оролцож, удирдлагаар хангасанд талархал илэрхийлье. Хилийн бүс нутгийн малчид малыг хариулгатай байлгах, хилчдийн тавьсан шаардлагыг биелүүлж, цаашдаа хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%