Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Бүсийн олимпиадын тухай

2019-03-15

Бүсийн олимпиадын тухай мэдээлэл

2019-03-16                                               Хармод

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын олимпиад 2019 оны 03 сарын 15-ны өдөр Сагил суманд зохион байгуулагдлаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг олимпиад Матeматик 6,7,8,9-р анги, Англи хэл 6,7,8,9-р анги, Сэтгэх чадвар 1, 2-3, 4-5-р анги гэсэн ангилалаар явагдсан бөгөөд Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 120 гаруй сурагчид 11 багц 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьлоо.

Олимпиадны ерөнхий дүнгээр Бөхмөрөн сум 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болсон бол Тариалан сум 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байранд, Сагил сум 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байранд тус тус шалгарлаа.

1.      Математикийн хичээл

  6 –р анги

Байр

Нэр

Сум

1

И.Мягмарсүрэн

Бөхмөрөн

2

С.Магсарбат

Түргэн

3

И.Туяа

Тариалан

7-р анги

 

1

О.Лхагва

Тариалан

2

Г.Анударь

Сагил

3

Б.Бумбаяр

Тариалан

8-р анги

 

1

Ц.Булганхишиг

Бөхмөрөн

2

О.Гантогтох

Бөхмөрөн

3

О.Энхманлай

Сагил

9-р анги

 

1

Э.Болорхишиг

Бөхмөрөн

2

Л.Наранбаяр

Сагил

3

Э.Мөнхзаяа

Сагил

 

2.      Англи хэлний хичээлээр

6 –р анги

Байр

Нэр

Сум

1

Б.Маралмаа

Тариалан

2

Н.Мөнхтуул

Тариалан

3

Б.Цэнд-аюуш

Бөхмөрөн

 

7-р анги

 

1

П.Эрдэнэтуяа

Сагил

2

Б.Анхмаа

Тариалан

3

Ш.Энхжин

Сагил

 

8-р анги

 

1

Ц.Батзаяа

Бөхмөрөн

2

Ш.Сувдаа

Тариалан

3

Э.Хишигбадам

Түргэн

 

9-р анги

 

1

Т.Бурмаа

Тариалан

2

Г.Баярцэцэг

Тариалан

3

Б.Маргад-Эрдэнэ

Давст

 

3.      Сэтгэх чадварын хичээл

1-р анги

Байр

Нэр

Сум

1

Б.Анужин

Бөхмөрөн

2

Б.Шинэзаяа

Тариалан

3

Б.Нямсүлд

Давст

 

2-3 анги

1

Б.Номинцэцэг

Бөхмөрөн

2

А.Баярмаа

Түргэн

3

Т.Цодонцэцэг

Тариалан

 

4-5 анги

 

1

Б.Саруулзаяа

Давст

2

Г.Нандин-Эрдэнэ

Бөхмөрөн

3

Н.Сарангэрэл

Тариалан

Энэхүү олимпиад нь сурагчдыг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нь сайжруулах, багш ажилчдын туршлага солилцох, ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн ач холбогдолтой ажил болдог тухай оролцогчид онцолж байлаа.

 

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%