Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

НҮҮДЛИЙН ШТАБ

2019-02-28

Увс аймгийн Сагил сумын төрийн болон хувийн хэвшил аж ахуйн нэгжүүд хамтран малчиддаа туслахаар 2019.02.28 наас эхлэн Далтын чиглэд "Хоолын ам" хэмээх газарт малчдын нүүдэл тосох "Нүүдлийн штаб" гарган ажиллаж байна. Өндөрмод, Үүрэгнуур багийн 100 гаруй малчин өрхийн 70 гаруй мянган толгой мал Улаан даваа, Далтын даваагаар 60-150 км замыг туулж нүүж орж ирж хаварждаг. Малчдын их нүүдлээр малчиддаа дэм тус болох зорилгоор ЗДТГ, ЕБС, ЭМТ, Цэцэрлэг, Соёл, болон ТББ, ААН байгууллагуудын албан хаагч, сайн дурынхан "Нүүдлийн штаб"-д гурав гурван хоногоор ээлжлэн гарч, малыг нь туулцах, муудсан мал болон унасан моринд нь өвс өгөх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%