Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

2018 оны аваргууд

2019-02-04

МЭДЭЭЛЭЛ

2019/01/29                                                  ХАРМОД

 

2019 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Увс аймгийн Сагил сумын Баянзүрх, Боршоо, Өндөрмод, Үүрэгнуур, Хармод багуудын Иргэдийн нийтийн /Цагаан сарын баяр”-ын/ хурал боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Энхбаатар, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ж.Сорог болон бусад төлөөллийн хамтаар оролцож Увс аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, өмнөх оны тайлан, аймаг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй онцлох үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл  хийлээ. Сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, Засаг дарга Д.Дэлгэрхишиг, Засаг даргын орлогч У.Цэцэгбал нар сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Сум 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, зарим иргэд малчдыг улсын болон аймаг, сумын аварга тэргүүнээр шагнаж урамшуулав.

Тус сумаас “Улсын аварга малчин”-аар шагналаар

С.Ганболд /4-р багийн малчин/

 “Аймгийн аварга малчин” шагналаар

1.           Б.Баяраа /1-р багийн малчин/

2.          Ц.Бат-Эрдэнэ /1-р багийн малчин/

3.          Н.Дамбийням /2-р багийн малчин/

4.          Н.Батбаяр /3-р багийн малчин/

5.          Л.Чимид /3-р багийн малчин/

6.          Ц.Алтангэрэл /4-р багийн малчин/

7.          Ү.Оюунбилэг /4-р багийн малчин/ нар шагнагдсан.

 “Аймгийн Тэргүүний баг”-аар Үүрэг нуур баг шалгарсан байна.

 

“Сумын аварга малчин” шагналаар

1.          М.Цэрэндорж  /1-р багийн малчин/

2.          Г.Отгонбаяр /2-р багийн малчин/

3.          Ш.Оргилсайхан /3-р багийн малчин/

4.          С.Бямбажав, /3-р багийн малчин/

5.          Ц.Цэдэнбалжир /4-р багийн малчин/ нар шагнагдсан.

“Сумын хөдөлмөрийн аварга” шагналаар Н.Мягмаржав шагнагдлаа.

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%