Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Урлаг спортын арга хэмжээ

2019-01-12

Увс аймгийн Сагил сумын уугуул, "Дүрт уул" ХХК-ны захирал Ч.Дүгэрсүрэн ивээн тэтгэж сумын аварга шалгаруулах волейбол, шатрын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 
2019 оны 01 сарын 11, 12-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд хөдөөгийн багийн малчин залуус, УБ хотод сурч буй оюутан залуус, Улаангом хотод сурч буй 11, 12 дугаар ангийн сурагчид, сумын ЗДТГ, ЭМТ, Цэцэрлэг, Төрийн банк, ХААН банк зэрэг байгууллагуудын эрэгтэй 16 баг, эмэгтэй 12 баг оролцож, хурц ширүүн өрсөлдөөнөөр үзэгч олноо баясгасан арга хэмжээ болж өнгөрлөө. Тус тэмцээний волейболын эрэгтэй 1 байрыг Төрийн банк, 2 байрыг ХААН банк, 3 байрыг Залуучуудын баг эзэлсэн бол, эмэгтэй 1 байрыг Төрийн банк, 2 байрыг ХААН банк, 3 байрыг Оюутан эмэгтэйчүүд багууд тус тус эзэлжээ. Шатрын тэмцээнд Л.Санжжав, Б.Балжиндаваа, Х.Мичидмаа нар эхний 3 байранд оржээ. Тэмцээнийг өндөрлөсний дараа сумын иргэдэд урлагийн тоглолт үзүүлж, нийтийг хамарсан соёлын арга хэмжээг зохион байгууллаа.
Сагил нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа "Дүрт уул" ХХК-ны захирал Ч.Дүгэрсүрэн, түүний гэр бүл, хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%