Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЭМГЭНЭЛ

2018-12-14

ЭМГЭНЭЛ

  Бидний дотны хүн гэр бүл, үр хүүхдүүддээ сайхан аав, халамжит хань, улс эх орондоо баялаг бүтээгч Увс аймгийн Сагил сумын уугуул, Хурд  группын менежер Н.Пүрэвжав 2018 оны 12 сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүнээ эмгэнэл илэрхийлье.

Н.Пүрэвжав нь 1974 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн бөгөөд хүүхэд насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрүүлж, улмаар Улаангом хотын 4 дүгээр дунд сургуулийг төгсгөөд, УБ хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дүүргэжээ.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуултад оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж төр засгаас 2014 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2018 онд “Алтангадас одон”-гоор тус тус шагнажээ.

Эгэл жирийн, даруу төлөв, хөдөлмөрч, сум орон  нутгаа, ах дүү нараа гэсэн чин зүрх сэтгэлтэй “Сумын  хүндэт иргэн” таны хийж бүтээсэн үйл хэрэг тань Сагил нутгийнханд дурсагдсаар байх болно!

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

 

САГИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%