Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ӨВӨЛЖИЛТ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР

2018-12-05

Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр хөдөө багуудын иргэд, малчидтай өвөлжилт, цаг үеийн асуудлаар санал солилцож, байгаль цаг уурын эрс өөрчлөлт ялангуяа ойр ойрхон давтамжтай болоод байгаа салхи шуурга түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, цаг агаарын онцгой мэдээтэй уялдуулж малаа бэлчээх, хол ойрын явдлаа зохицуулж байхыг зөвлөж ажиллаа. Тус сумын зүүн тал Боршоо, Тураг, Богзог, Дэнзэн, Зах нарийн, Тахилгатын нутгаар цас багатай, Баянзүрхийн уул хэсгээр олон жилийн дунджаас ахиу цастай, 20 гаруй суурь өвөлжөөндөө гарсан. Хоолын ам Далтаар явах авто зам хаагдсан бөгөөд давааны цаана Улаандаваагаар явж байна. Давааны цаана 3, 4 дүгээр багийн нутгаар цас багатай /бараг цасгүй гэж хэлж болохоор/, малчид өвөлжөөндөө гарсан бөгөөд Үүрэгнуурын зүүн тал Мэргэн буршваа хэсгээр гадны сумын 3 хот айл, баруун шил Нарийн салаа, Үхэр үхээч, Хорт гашууны хэсгээр Түргэн, Тариалан, Малчин, Наранбулаг сумын 30 гаруй суурь мал өвөлжиж байна. 4 дүгээр багийн малчин, өндөр настан А.Нямжав гуай цаг агаар өвөлжилтийн талаар “Энэ өвөл цас багатай, хараар хүйтэрч мал усгүйдэх, өвс бэлчээр эрт идэгдэж дуусах, хаваршиж ирээд урт хавар болох, цаг зүтгэж мэдэхээр шинжтэй” гэж ярьж байлаа.         

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%