Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Ш.Даржаагийн үр хүүхдүүдээс хандив өглөө

2018-10-02

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил сумын ЕБС-д няраваар ажиллаж байсан олноо “Гоог Даржаа” хэмээн нэрлэгддэг Ш.Даржаагийн үр хүүхдүүд, ач зээ нараас Ш.Даржаа агсаны 100 насны ойг тохиолдуулан тус сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулж том оврын хөлдөөгч 2 ширхэгийг хандив болгон өглөө.

Ш.Даржаа нь хүүхэд бага насаа Төгсбуянт хүрээнд шавилан сууж, шашны судар номонд сайн суралцсан сурлага сайтай лам байгаад 1930-аад оны хэлмэгдүүлэлтэнд хэлмэгдэж байсан тухай нутгийн зон олон дурсан ярьцгаадаг.

1940-өөд оноос улс эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие ороцож, сумынхаа үйлдвэр бригадад тухайн үед гарын ур дүйтэй мужаан хүмүүсийг ахлан барилгын даамалын ажлыг хийж байсан бөгөөд нэг ч хадаас оролцуулахгүйгээр угсармал барилга барьсан нь тэр үеийн худалдаа бэлтгэл ангийн улаан дэлгүүр /хоршооны/ юм.

Ш.Даржаа нь нутгийн охин Я.Нансалтай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд үр хүүхдүүд ач, зээ нар нь улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөөрөө манлайлан урам зоригтой амьдарч байгааг Д.Цэцэгсүрэн, Д.Цэвээндорж, Н.Бадмаараг нараар төлөөлүүлэн дурдья.

Нийтийн төлөө, нийгмийн төлөө ялангуяа хүүхдэд чиглэсэн энэхүү арга хэмжээ, буяны ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Ш.Даржаагийн үр хүүхэд, ач зээ нарт Сагил сумынхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%