Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

“НӨХӨРЛӨЛ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ 2018”

2018-09-21

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн “НӨХӨРЛӨЛ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ 2018” туршлага солилцох уулзалт зөвлөгөөн

2018-09-20                                                 Хармод

2018 оны 09 сарын 20, 21-ний өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын “Баг улиас” гэх газар зохион байгуулагдсан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн “НӨХӨРЛӨЛ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ 2018” туршлага солилцох уулзалт зөвлөгөөнд Сагил сумын Баянзүрх багийн Хөх харгай, Өндөрмод багийн Цагаан шувуут, Үүрэгнуур багийн Саальт хүрэн нөхөрлөлүүд амжилттай оролцлоо.

Нөхөрлөлүүдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан илтгэлээр Тариалан сумын “Ундрал” нөхөрлөл 1 дүгээр байр эзэлсэн бол Ховд, Түргэн, Тэс сумуудын нөхөрлөлүүд удаах байруудыг эзэлсэн.

Нөхөрлөлүүдийн үзэсгэлэн худалдаанд ирүүлсэн бүтээгдэхүүнийг шалгаруулах уралдаанд Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хөх харгай” нөхөрлөлийн гишүүн Г.Басанжавын бэлтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, ааруул ээзгий 1 дүгээр байр эзэллээ.

Үзэсгэлэн худалдаанд орлцогчдын ирүүлсэн бүтээгдэхүүний борлуулалт сайн байсныг онцольё.  

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%