Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХӨДӨЛМӨР ЗУСЛАН

2018-09-03

МЭДЭЭЛЭЛ

2018-09-01                                                              ХАРМОД

Увс аймгийн Сагил сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа “Боловсрол 2016-2020 он” хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилт, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсанаар “Хөдөлмөр амралтын зуслан”-г сүүлийн 3 жил тасралтгүй ажиллуулж байна.

Өнгөрөсөн зун Улаан давааны цаана “Хагийн хөдөө”-д Өндөрмод багийн иргэн, аймгийн аварга малчин Буяннэмэхийн Мягмаржав, сумын мянгат малчин Төгсөөгийн Цээсүрэн болон бусад малчдыг түшиглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас эхлэн 10 хоног зохион байгуулснаар, хүүхэд багачуудыг малын сүү цагаан идээ боловсруулах, сур суран эдлэл хийж хэрэглэх, байгаль орчинтой хэрхэн яаж харилцах, малчдын амьдрал ахуй зан үйлээс суралцахад ач холбогдолтой боллоо.

Энэхүү “Хөдөлмөр амралтын зуслан”-г ажиллуулахад сумын ИТХ, Засаг дарга орон нутгийн орлогоос 500.0 мянган төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгааг сургуулийн захирал Х.Намжилмаа дурдаж байв.

Цаашид “Хөдөлмөр амралтын зуслан”-г амрах хугацааг нь уртасгаж, хамрах хүрээг өргөжүүлэн багш, ажилчидаа амраадаг болох талаар зорилт тавин ажиллаж байна.

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%