Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ТАЛАРХАЛ

2018-08-22

Мэдээлэл

2018-08-22                                                                     Хармод

2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг Хайрхан заставын чиглэлээр 35 тооны адууг Монгол улсын талаас ОХУ уруу хууль бусаар хил давуулах үйлдлийг заставын дарга Ц.Санчир хилчдийнхээ хамтаар таслан зогсоож, дээрх адууг Хайрхан застав дээр саатуулаад байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан хил дамнасан малын хулгайн эсрэг сонор сэрэмжтэй байж, авхаалж самбаа гарган ажилласан ахлах дэслэгч Ц.Санчир даргатай заставын хамт олон, цэргүүдэд баяр хүргэж, талархлын үг дэвшүүллээ.   

Хайрхан заставт саатуулагдсан адууны эздүүд адуугаа ирж авахыг заставын дарга Ц.Санчир мэдэгдэж байсныг иргэд малчид та бүхэндээ уламжилья.

Хилчдийн яруу алдар бадартугай.

 

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗөвлөл   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%