Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал

2018-06-25

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 250 дугаар тушаал “ Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших иргэдийн нөхөрлөл байгуулах” журмын дагуу Увс аймгийн Сагил сумын 4-р багт Цагаан шувуут, Саальт хүрэн, Их наяд, Аргалт хариг нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа эрхлээд 8 жил болжээ.

Дээрхи нөхөрлөлүүд багийнхаа бүх өрх айл, иргэдийн оролцоог хангуулснаар өөрсдийн газар нутаг, бэлчээр ус, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, хөгжүүлэх асуудлыг шийдэхэд манлайлагч болж чадсан тул 2018 оны “Шилдэг нөхөрлөл”-өөр шалгарсан.

Багийн төвөө тохижуулсан байдлыг үзэж танилцах, байгалиа хэрхэн хамгаалдаг талаар харилцан туршлага судлахаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн Дэ Нэйче Консерванси байгууллага, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Ховд аймгийн Чандмань, Дарви сумдын нөхөрлөлүүдийн 60 гаруй төлөөлөгч тус сумын 4-р багийн төв дээр хүрэлцэн ирж 2 өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгууллаа.  

“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн Дэ Нэйче Консерванси байгууллагааас “Увс аймгийн Сагил сум орон нутгийн байгаль хамгаалал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийхдээ нутгийн малчин түмний нутаг усаа хамгаалж, аж амьдралаа сайн сайхан хөгжүүлж байсан уламжлалт мэдлэг, эрхэмлэдэг ёс журам, арга барилыг тусгахаас гадна нутгийн иргэдийн санал бодлыг анхаарч үзсэнээр тус багт байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, малчдын эвлэлдэн нэгдэж байгаль орчноо хамгаалах үзэл санаа төлөвшсөн байна” гэж үзлээ.

Тус баг үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам 2018 оны 08 дугаар сард болох бөгөөд баяр наадмыг угтаж нөхөрлөлүүдийн дэмжлэгээр талбай услах, асар барих гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг багийн ИНХ-ын дарга Л.Отгонбаяр, Засаг дарга Н.Цогбат нар танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%