Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2018

2018-06-08

Увс аймгийн Сагил сумын ИТХ, ЗДТГ 2018 оны 06 дугаар сарын 08-ны  өдөр "Малчдын нэг өдөр" зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 5 багийн 100 гаруй малчид оролцсон дээрхи арга хэмжээнд аймгийн  ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, МВС телевиз, "Увсын амьдрал" сонины редакц цаг үеийн асуудлаар мэдээ, мэдээллийг хүргэв. Мөн ажил хөдөлмөрийн амжилт гаргасан зарим малчдыг Засгийн газрын болон аймаг, сумын шагналаар шагнагдсаны заримаас дурдвал ХХААХҮ-ийн салбарын "Тэргүүний ажилтан"-аар 4-р багийн малчин Ц.Оюунгэрэл, "Цэдэбалын 100 жил медаль" "Залуучуудын холбоо"-ны алтан медаль, аймгийн "Хүндэт тэмдэг", ИТХ, Засаг даргын өргөмжлөлөөр А.Амгалан, Л.Отгонбаяр, Т.Баяртсайхан, Н.Дамбийням, Х.Доржсүрэн, Г.Басанжав, Т.Батсүх, З.Отгонжаргал, Л.Сандаг, Д.Алтангэрэл, Г.Батжаргал, П.Зоригоо нарын малчид шагнагдсан бол "Сүү, сүүн бүтээгдэхүүн, суран эдлэл"-ийн үзэсгэлэн худалдаа арга хэмжээ зохион байгуулж, байр эзлүүлснээс Баянзүрх баг 1-р байр, Боршоо баг 2-р байр, Өндөрмод баг 3-р байранд орж ИТХ, ЗДТГ-ын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%