Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Хүүхдийн баяр

2018-06-01

Увс аймгийн Сагил сумын ИТХ, ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЭМТ 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэд хөдөлмөрчид, эцэг эхчүүд, хүүхдүүдийг оролцуулан урлаг, спортын арга хэмжээ зохион байгууллаа. Үүнээс өсвөрийн бөхийн барилдааны цэцэрлэгийн насны ангилалд А.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Б.Батсуурь үзүүрлэсэн, 7-9 насны ангилалд Б.Баттогтох түрүүлж, М.Батмагнай үзүүрлэсэн, 10-12 насны ангилалд С.Нямдорж түрүүлж, Б.Отгонхүү үзүүрлэсэн, 13-16 насны ангилалд Г.Мөнхтулга түрүүлж, Г.Батзориг үзүүрлэсэн. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ бөхийн өмсгөл зодог шуудаг тааруулж оёж бэлтгэж өгсөн нь  Монгол бөхөө дээдэлсэн, ёс жудаг уламжлалаа хүндэлсэн өв соёлын бахархал юм. Зарим байгууллагууд хүүхдүүдээ агаар салхинд гарган хүүхдүүдийн дунд олс таталтын тэмцээн зохиох гэх мэт зугаалгын арга хэмжээ зохион байгуулжээ,  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%