Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Бүсийн олимпиад

2018-03-21

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын анхдугаар олимпиад 2018 оны 03-р сарын 21-ний өдөр Сагил сумын төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Олимпиад Матeматик 6,7,8,9-р анги, Англи хэл 6,7,8,9-р анги, Сэтгэх чадвар 1, 2-3, 4-5-р анги гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 110 гаруй сурагчид 11-н багц 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлдсөн юм.
Олимпиадны ерөнхий дүнгээр Бөхмөрөн сум 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болсон бол Тариалан сум 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байранд, Сагил сум 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл, 5 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байранд тус тус шалгарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%