Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Хаврын цас

2018-03-14

Увс аймгийн Сагил сумын 1, 2, 3, 5-р багийн нутгаар 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн орсон цас өнөөдрийг хүртэл 4 хоног үргэлжлэн орж байна. Орон нутгийн цаг уурчийн өгсөн мэдээгээр цасны зузаан 27 см хүрч байгаа бөгөөд цаашид цас үргэлжлэн орвол Улаан давааны цаанаас Богзог, Татаал, Эргэнэг, Тэмээн хүзүү, Худгийн амны чиглэлд нүүж орж ирсэн 3, 4 дүгээр багийн малчид, мал төллөлт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн Онцгой байдлын газраас хувиарласан 10 тонн тэжээлийг сумын төвд татан ирүүлж хүндрэлтэй хэсгийн нэг өрхөд 1-2 уутаар хувиарлан  хямдралтай үнээр олгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%