Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЦАГААН САРЫН СОРИЛГО БАРИЛДААН

2018-02-12

        Увс аймгийн Сагил суманд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цагаан сарын сорилго хүчит 64 бөх, өсвөрийн 12-16 насны 32 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус барилдаанд сумын заан Я.Мижиддорж, Б.Баасантогтох, сумын өсөх идэр начин Б.Уртнасан, сумын начин Г.Пүрэвсүрэн, Ц.Цэнд-Аюуш, Г.Даш-Оол  нарын хүчит 64 бөх барилдаж, шөвгийн 8 бөхийг тойргоор барилдуулсанаар 1-р байрт Я.Мижиддорж, 2-р байрт Б.Баасантогтох, 3-р байрт Ц.Цэнд-Аюуш, 4-р байрт Б.Уртнасан, 5-р байрт залуу бөх Д.Батзориг нар шалгарсан бол өсвөрийн хүчит 32 бөхийн барилдаанд Д.Батзориг түрүүлж, С.Сугархүү үзүүрлэлээ. Цагаан сарын сорилго барилдаанд барилдсан залуу бөх Д.Батзориг, Б.Ариунболд нар 2017 оны өсвөрийн Аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн 63 кг жинд "Хүрэл медал" хүртсэн нь онцлогтой байлаа. Барилдаанд амжилттай оролцсон нийт бөхчүүдэд амжилт хүсэж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%