Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Аймаг, сумын аварга тэргүүнүүд

2018-02-09

 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон сумдын багийн ИНХ-ууд баярын хурлаа хийж эхлээд байна.
        Өнөөдөр Сагил сумын Баянзүрх багийн ИНХ хуралдаж тус багийн ИНХ-ын дарга болон багийн Засаг даргын 2017 оны ажлын тайланг авч хэлэлцлээ.
      Багийн ИНХ-д аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, сумын Засаг дарга Д.Дэлгэрхишиг нар оролцож сум, орон нутагт хийгдсэн болон ирэх онд хийгдэх ажлууд, мөн шинээр нэмэлт өөрчлөлт орсон зарим хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.
       Энэ жил Баянзүрх багаас “Аймгийн аварга малчин”-аар Ц.Эрдэнэ, Өндөрмод багаас Д.Батнасан, Үүрэгнуур багаас Л.Ганжав, “Сумын аварга малчин”-аар 1-р багийн малчин Б.Рагчаасүрэн, 2-р багийн малчин Я.Дэлгэрнасан, 3-р багийн малчин Г.Алтангэрэл, Ш.Алтанхуяг нар тодорсныг баярын хурал дээр гардуулан өглөө. Мөн "Сумын аварга" ногоочиноор Э.Зоригт болсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%