Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

МУЗН-ийн анхан шатны хорооны сайн үйлс

2018-01-08

МУЗН-ийн санхүүжилтээр Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн малчин Ядамцоо овогтой Нэргүйн өвөлжөөг 2018 оны 01 дүгээр сарын 02-наас 08-ны өдөр хүртэл засаж янзлав. Энэхүү өвөлжөөг засахад сайн дурын идэвхтэн Хаан банкны теллер Н.Батзориг, Т.Батсүх, дунд сургуулийн багш Д.Одням, сантехникч Т.Энхтайван, сумын УЗАШХ-ы нарийн бичгийн дарга, сургуулийн захирал Х.Намжилмаа, малчин Я.Нэргүй нар хамтран ажиллав. Өвөлжөөг засахад Я.Нэргүйн өвөлжөө бууц уулын орой дээр байсан тул машин унаа очиход туйлын хүнд байсан.

3-4 удаагийн УАЗ-469, ЗИЛ 130 машин зэрэг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр очиж 5-6 хоногт багтаан янзалж, уг малчин Я.Нэргүй хүлээлгэн өглөө.

Уг ажилд ЗДТГ-ын жолооч Ч.Отгонбаяр УАЗ-469, 5-р багийн иргэн жолооч Э.Зоригт нар ЗИЛ-130 автомашинаар үйлчилсэнд сумын УЗАШХ-ноос талархал илэрхийлье. Зургаар баримтжуулав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%