Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЕБС-ийн сурагчдаас шалгалт авлаа

2017-11-24

Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 289 тоот албан бичгийн дагуу Сагил сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, ИТХ-ын төлөөлөгч Н.Төгсбаяр, Ө.Даваа, Д.Лхамсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЕБС-ийн сурагчдын түвшин тогтоох шалгалтыг 3,5,7,8,9 дүгээр ангийн сурагчдаас авч, шалгалтын материалыг битүүмжлэн аймгийн БСУГ-т хүргүүлэв.

Ингэснээр сумын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын сурлагын түвшин, суурь үнэлгээг тодорхойлж, боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлыг эцэг эхийн оролцоотойгоор шийдвэрлэх, цаашид жил бүр ИТХ-ын нэрэмжит болгон зохион байгуулж хэвших нь хүүхэд залуусын ирээдүйн төлөө хийж буй бодит ажил болох юм.

Шалгалтыг хамтран зохион байгуулсан аймгийн БСУГ, сумын ЕБС-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%