Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЕБС- тай танилцсан тухай

2017-10-31

Сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, ИТХ-ын Тэргүүлэгч Н.Төгсбаярын хамт иргэдээс гарсан санал шүүмжлэл, ЕБС-ийн багш хичээлээ бодит байдал дээр ямар түвшинд зааж буй талаар харьцуулалт хийж ойлголтын зөрүүг арилгах зорилгоор 2017 оны 10 сарын 31-ний өдөр 4-р ангийн “Амьдрах чадвар” хичээлд суулаа. Нийт 35 сурагчаас 31 сурагчийн ирцтэй, 40 минутын хугацаагаар хичээллэдэг. Хичээлийн явцад багшийн өгсөн 3-4 өгөгдөл даалгаврыг хүүхдүүд багаар 5 хэсэгт хуваагдаж гүйцэтгээд хичээл засварлах хугацаа болсон. Хичээл заах багшийн харилцаа хэвийн байсан бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийн дагуу сурагчдад 1 ширхэг боорцог, үхрийн нүдний жүүс 1 аягын хамтаар олгогдож байв. Хүүхдүүдийн шуугианыг давж гарч хичээлээ заах багшийн оролдлого зарим нэг эцэг эхчүүдэд хүүхдийг загнаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу гэх бодол төрж байлаа. Хичээл завсарлаад дотуур байрны хүүхэд сурч, амьдрах, ая тух, боломж нөхцөл ямар байгаа, хоолны амт чанар, аягалалт порц хэр зэрэг байгаа эсэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг талаар үзэж танилцлаа. Хоолны амт чанар хонины 1-р махаар хийгддэг хүнсний ногоо, хэрчсэн гурилын орцтой порц сайн.

Дотуур байрандаа шатрын клубтай, 6 настангуудын өрөөг тохижуулсан байдал боломжийн байсан бөгөөд 6 настангуудын өрөөг нутгийн уугуул Харигийн харьяат УБ хотод амьдарч байгаа Гонгоогийн үр хүүхдүүдээс ирүүлсэн тоглоом, ном сурах бичгүүдээр баяжуулсан байлаа. /УБ хотоос хот хоорондын автобусны жолооч Ц.Пүрэвдоржийн хүргэн Амараа үнэ төлбөргүй тээвэрлэж авч ирсэн талархууштай./

Зарим тасгуудыг эцэг эхчүүд нь хивс дэвсэж өгөх, бусад хангамжаар хангаж өгөх зэрэг авууштай зүйл байсан. Ялангуяа 1, 3-р багийн хөдөөний эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдрах орчинд илүү анхаарал тавьж байсан нь хүүхдүүдтэй ярилцаж байхад ажиглагдсан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%