Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

“Миний мөрөөдлийн сум” сэдэвт хүүхдийн VIII-р чуулган

2017-10-23

 Миний мөрөөдлийн сум сэдэвт хүүхдийн VIII-р чуулганы удирдамж

Зорилго. Хүүхдийг эрхийг хамгаалах, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурч боловсрох, оюун ухаан сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх таатай орчин бий болгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч: ИТХ, ЗДТГазар, ГХУСАЗСЗөвлөл, Сургуулийн захиргаа, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн элч, Цагдаагийн хэсэг  

Санхүүжүүлэгч байгууллага: Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Засаг дарга, ЗДТГ

Оролцогчид: Сагил сумын хүүхдийн төлөөлөл  буюу 2-3-р анги тус бүрээс 2 сурагч, 4-5-р анги тус бүрээс 4 сурагч, 6-9-р анги тус бүрээс 4 сурагч, бүтэн өнчин 2 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй 2 сурагч, АББ-р суралцагч 2, байрны зөвлөл 2, сурагчдын зөвлөл 2, хүүхдийн төлөө ажилладаг 16 хүн, хүүхдийн чуулганд хүүхэд 38, насанд хүрэгч 16 нийт 54 төлөөлөгч оролцоно.

Хэлэлцэх асуудал:

1.    Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөлийн танилцуулга

2.    ХӨУБ-ын идэвхтэн сурагчид танилцуулга, үйл ажиллагааныхаа тайланг мэдээллэх бэлтгэлтэй ирэх

3.    Сумын хүүхдийн зөвлөлийн гишүүн сонгоход санал өгөх

4.    Сумаа хэрхэн хөгжүүлэх тухай өөрийн санал

5.    Чуулганы төлөөлөгчид хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэх

6.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад хуулийн талаарх сургалт

Чуулган болох газар: Ёслол хүндэтгэлийн өргөө

Хугацаа: 2017.10.16-аас 2017.10.23-ны  хооронд 

Дээрхи хөтөлбөрийн хүрээнд 1-3, 4-5, 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн эрэгтэй эмэгтэй ангиллаар аварга, дэд аваргуудыг шалгаруулж, эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон шилдэгүүдээ тодруулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%