Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын ИТХ

Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Сагил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх тухай

2017-09-11

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг тэмдэглэх өнгөрүүлэх тухай сумын ИТХ-ын даргын 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 03 тоот захирамж, хавсралт удирдамжийн дагуу ЕБС-ийн 6, 8 ангийн сурагчдыг тус сумын 1-р багт орших Төгсбуянт хүрээнд шавилан сууж яваад хэлмэгдсэн лам Х.Гончигийн дурсгалыг мөнхжүүлж босгосон гэрэлт хөшөөтэй танилцуулж, 1 цагийн сургалт зохион байгууллаа.

Өндөр настан ахмад багш Н.Шуумаржав сурагчдад хэлмэгдэж явсан лам Х.Гончигийн тухай мөн тухайн цаг үед тус сумаас хэлмэгдсэн 80 гаруй хүний түүх баримтыг дурдаж, дахин тийм их хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай гэдгийг таниулж ойлгуулж байлаа.

Лам Гончиг буудуулах гэж олон лам нарын хамт туугдаж яваад зугатаж явахдаа дээлийнх нь хормой бууны суманд сэтэрч амьд үлдээд Бөхмөрөн сумын Ачит нуурын зэгс шугуйд нуугдаж амьдарч байгаад, цаг үе гайгуу болохоор нь Сагил сумын 1-р баг Шар бураад ирж амьдарч байгаад 1951 онд нас барсан.

Цаашид дээрхи их хэлмэгдэлтэнд өртсөн 80 гаруй хүний нэрийг бичсэн дурсгалын гэрэлт хөшөөг босгож мөнхжүүлэх саналыг өндөр настан Н.Шуумаржав дэвшүүлж ярьж байсныг онцольё.

Нийт 29 сурагч оролцсон арга хэмжээнд 1-р багийн малчин, ИТХ-ын Тэргүүлэгч М.Цэрэндорж түүний гэр бүл өдрийн хоол цайгаар дайлж сэтгэлийн өглөг өргөсөн буянтай үйл боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%